Засгийн газрын тогтоолын төсөлд санал авах тухай /Ахмад настны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт/
Монгол Улсын Их хурлын 2024 оны 6 сарын 5-ны өдрийн чуулганаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2025 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болсон. Иймд дээрх хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан Насны хишиг олгох журмыг шинэчлэх, Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 197 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэх, мөн тогтоолын 2, 3 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах, ”Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг тус тус боловсруулж, “Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулав.
Журмын төсөлд өгөх саналаа l.dulamsuren@mflsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.