400 хайлаас тарьж экологийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмрээ орууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан «Тэрбум мод» үндэсний хөдөлгөөний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа байгууллагуудын төлөөллийн хамт жил бүрийн хавар, намар мод тарьдаг. Энэ жилийн намрын мод тарих өдрөөр Сонгинохайрхан дүүргийн Инчеон цэцэрлэгт хүрээлэнд яамны албан хаагчид болон харьяа агентлаг болох Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан хаагчдын хамт мод тарилаа.
Нийт 400 орчим
хайлаас мод тарьж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой,
усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад хувь
нэмрээ орууллаа.