“Салбарын мэдлэгийн индэр – 2026” форумыг зохион байгууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс “Салбарын хүний нөөцийн чадамж ба тасралтгүй хөгжил” сэдвийн хүрээнд “Салбарын мэдлэгийн индэр – 2026” форум зохион байгууллаа.
Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ,
хөдөлмөрийн зах зээл, технологийн хурдацтай өөрчлөлт нь салбарын албан хаагчдын
мэдлэг, ур чадварыг шинэчлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бий болгож байгааг
дурдсан. Тэрбээр энэхүү арга хэмжээ нь
байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг
хамтран шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Салбарын болон
хамтран ажиллагч байгууллагуудын мэдлэг, судалгааны үр дүн, сайн туршлагыг
хуваалцах, хүний нөөцийн чадамжийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг
шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг
тодорхойлох зорилготой тус арга хэмжээнд харьяа агентлаг байгууллагуудын
удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо.
Мөн Төрийн албаны
зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэн
судлаачид илтгэл тавьсан юм.
“Салбарын
мэдлэгийн индэр – 2026” форумын хүрээнд дараах асуудлуудад анхаарал хандуулж,
санал, шийдлийг хэлэлцлээ. Үүнд:
- Салбарын хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, чадамжийн өнөөгийн байдал,
тулгамдаж буй асуудал
- Байгууллагуудын судалгааны үр дүн, сайн туршлага, үр дүнтэй арга барил
- Хүний нөөцийн чадамжийг тасралтгүй хөгжүүлэх шинэ санаа, боломжит шийдэл
Мэдлэг, судалгаа,
сайн туршлагыг хуваалцах нь хүний нөөцийн хөгжлийг дэмжих цаашдын ажлын нэг
чиглэл байх юм.