Зорилт
Яам нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1.Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, яамны үйл ажиллагаанд хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж сурталчлах, сургалт зохион байгуулах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, яамны санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах;
2.5.2.Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, хүн амын бүлгүүдийн хөгжил, оролцоог хангах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн салбар дундын гэр бүлд ээлтэй цогц бодлого боловсруулж, хүн амын тогтвортой өсөлт, гэр бүл, хүний хөгжлийг дэмжих;
2.5.3.Хөдөлмөрийн зах зээлийн зөв, оновчтой бодлого боловсруулж, гэр бүлд ээлтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, цалин хөлсний бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт болон бусад хамтын ажиллагааг хангах, салбарын хууль тогтоомж, норм, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд хяналт тавих;
2.5.4.Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзсан нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, нийгмийн даатгалын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;
2.5.5.Нийгмийн халамжийн үйлчилгээний хууль эрх орчныг шинэчилж, боловсронгуй болгох, нийгмийн халамжийн үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, орон нутаг, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглүүлэх замаар нийгмийн халамж, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх;
2.5.6.Салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулахад судалгаа, шинжилгээ, бодлогын удирдамжаар хангах, салбарын санхүү, эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хуулийн төсөл, төсөв боловсруулах, батлуулах, хөрөнгө оруулалт, төсвийн шинжилгээ хийх, салбар хоорондын уялдаа, бодлогын хэрэгжилтийг хангах, батлагдсан төсвийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх;
2.5.7.Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, дүн шинжилгээ хийх, салбарын цахим, мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэлээр урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, батлуулах, ашиглах, их өгөгдөлд суурилсан бодлогын зөвлөмжөөр хангах, статистикийн мэдээлэл боловсруулах.