Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Жагсаалт, шалгуур үзүүлэлт, маягт шинэчлэн батлах тухай” хамтарсан тушаалын төсөлд санал авч байна

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.11-ийн хүрээнд батлагдан хэрэгжиж буй Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай” 2018 оны А/69, 48 дугаар хамтарсан тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн боловсрууллаа.  

Та бүхэн "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт", "Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт”, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэнийг үнэлэх шалгуур, үзүүлэлт", "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт"-ын төсөлтэй танилцан саналаа тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисст nensenden@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тушаалын төсөл болон хавсралтуудыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ НАСАНД ХҮРСЭН ИРГЭНИЙГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
2 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛЫН ТӨСӨЛ
3 БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ АХМАД НАСТАН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ӨВЧИН, ГЭМТЛИЙН ЖАГСААЛТ
4 Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт
5 БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ 0-16 ХҮРТЭЛХ НАСНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ӨВЧИН, ГЭМТЛИЙН ЖАГСААЛТ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
6 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд урьдчилан сэргийлэх шалгалт хийх
Дээш