Төрийн нарийн бичгийн дарга

uploaded picture

ЛХАГВАСҮРЭНГИЙН МӨНХЗУЛ

БОЛОВСРОЛ

  • 1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг Хөдөлмөрийн эдийн засгийн бакалавр
  • 2000 онд МУИС, Эдийн засгийн сургуулийг Эдийн засгийн онолын магистр 
  • 2005 онд Нидерланд Улсын Нийгэм судлалын институтийг Эдийн засгийн ухааны бакалаврын дараах диплом
  • 2007 онд Австрали Улсын Сиднейн Их Сургуулийг Санхүүгийн магистр
  • 2024 онд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ

  • 1998-2002 онд Хөдөлмөрийн дээд сургуульд макро эдийн засгийн онолын багш, тэнхимийн эрхлэгч 
  • 2002-2019 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд (хуучин нэрээр) мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга
  • 2019-2021 онд Дэлхийн банкны “Санхүү, төсвийн тогтвортой байдал” төсөл, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилго” төсөл, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын судалгааны ажлуудад тус тус үндэсний зөвлөх, багийн ахлагч
  • 2021-2023 онд  НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрт төслийн багийн ахлагч, төсвийн төлөвлөлтийн шинжээч 
  • 2023-2024 онд  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга   
  • 2024 оны 8 дугаар сарын 01-нээс ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна

ГАДААД ХЭЛНИЙ МЭДЛЭГ

Англи хэлтэй

ТӨСЛИЙГ НЬ БОЛОВСРУУЛЖ АЖИЛЛАСАН ГОЛ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ, ХУУЛЬ ТОГТООМЖ

  • Эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл /2013-2022/,  2013 он
  • Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, 2015 он
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2014 он
  • Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төсөл, 2015 он
  • Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2016 он
  • Ахмад настны тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга), 2017 он
  • Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, 2017 он
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2018 он.

ХЭВЛҮҮЛСЭН ТАЙЛАНГУУД

  • Нийгмийн хамгааллын нэр томъёоны монгол-англи тайлбар толь, 2017 он
  • “Сонгинохайрхан дүүргийн тогтвортой хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичиг” 2020 он
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагаа, санхүүжилтийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, Л.Мөнхзул нар, 2022 он
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт, Өвөрхангай, Орхон, Дорноговь аймагт, Л.Мөнхзул нар, 2022 он
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн агуулга, үр дүнгийн үнэлгээ, Л.Мөнхзул нар, 2023 он
  • Соёлын салбарын төсвийн зарлагын шинжилгээ, Л.Мөнхзул нар, 2023 он.
Дээш