“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦОО-2024” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ
2024.11.29
Олон улсын хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрхийн
өдрийг тохиолдуулан Монгол Улсын Еөрнхийлөг У.Хүрэлсүхийн ивээл
дор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо-2024” үндэсний
чуулганыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний
өдөр Төрийн ордонд
зохион байгууллаа.
Уг чуулганд нийт 800 гаруй төр, төрийн
бус, олон улсын
байгууллага, хувийн хэвшил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл
оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
өмнө тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэхэд
төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил хэрхэн хамтран
ажиллах талаар хэлэлцэв.
Чуулганы оролцогчид бид хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг эрхээ
бусдын адил эдлэн,
нийгмийн харилцаанд оролцох
боломжийг бий болгоход төр-хувийн
хэвшил-иргэний нийгмийн түншлэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ЗӨВЛӨМЖ болгож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний болон дэд, салбар
зөвлөлд:
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар, дэд
зөвлөлүүдийн үйл ажиллагааны дүрэм, журмыг боловсронгуй болгож, хяналиыг
сайжруулах;
2. Зөвлөлөөс баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөг
хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг тухайн салбарын жилийн төсөвт тусгадаг
болох;
3. Дэд салбар зөвлөлийн үйл ажиллагааны сонсголыг жилд
2-оос доошгүй удаа зохион байгуулж, хэвших;
4. Үндэсний, дэд зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг
үнэлэх үнэлгээг боловсруулж, үйл ажиллагаандаа хэрэглэх;
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах бүх
шатны зөвлөлийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудын үр дүнтэй оролцоог
хангах боломжийг бүрдүүлэх;
6. Зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах үйл ажиллагаа
тасралтгүй зохион байгуулах;
7. Зөвлөлийн нарийн бичгийг тогтвортой ажиллуулж,
тухайн салбарын бодлого, үйл ажиллагааны залгамж халаа, уялдаа холбоог
бэхжүүлэх;
8. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж,
тодорхой үр дүнд хүрээгүй үйл ажиллагааг үндэсний зөвлөлд хүргүүлдэг байх.
Төрийн байгууллагад:
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, түүнтэй
холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжоо шинэчлэн батлуулах;
2. Аливаа хөтөлбөр, төлөвлөгөөг тодорхой хугацаа,
төсөвтэйгээр баталдаг байх;
3. Тухайн салбарын болон олон нийтийн хөгжлийн
бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг
тогтмолжуулах;
4. Нэг удаагийн шинжтэй ажлаас татгалзаж, асуудлыг
тогтолцоогоор нь өөрчлөх, тусгаарласан бус тэгш хамруулсан хандлагыг салбарын
бодлогодоо тусган хэрэгжилтийг хангах;
5. Зохион байгуулж буй бүх арга хэмжээндээ хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулж, санаа бодлыг нь тусган хэрэгжүүлдэг байх;
6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн эрх,
биеийн тамир, спортоор хичээллэх боломж, нөхцөлийг сайжруулах чиглэлээр анхаарч
ажиллах;
7. Ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог аймгуудад
нэвтрүүлэх;
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, нийгмийн
хамгааллын тогтолцоог анхаарах, ялангуяа протез, ортопед олгох журмаа шинэчлэн
хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, эсхүл мөнгийг олгох зохицуулалтыг бий
болгох;
9. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлэх
чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, бүтэц,
зохион байгуулалтыг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулах.
Хувийн хэвшлийн ААНБ-д:
1. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний үйлдвэрлэсэн бараа
бүтээгдэхүүнийг худалдан авч, бараа, ажил, үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлэх;
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх дэмжлэг, олон
нийтийн үйл ажиллагаагаа тэдний амьдралын чанарыг өөрчлөх, нийгмийн оролцоог нь
нэмэгдүүлэхэд чиглэсэн байдлаар зохион байгуулах;
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог
нэмэгдүүлэх зорилгоор өөрийн байгууллагын мэдээллийн болон дэд бүтцийн, мөн
үйлчилгээний хүртээмжийг сайжруулах;
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэл, санаачилгыг
дэмжих;
5. Ажил олгогчдод Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай
хууль болон Татварын багц хуулиар олгогдох хөнгөлөлт, урамшууллын талаарх
мэдээллийг тогтмол хүргэдэг байх;
6. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бодлоготой байх.
Төрийн бус байгууллагад:
1. Аль нэг салбараар дагнан мэргэшиж, төр, хувийн
хэвшлийн байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах;
2. Өөрийн байгууллагын гишүүдийг чадавхжуулж, хөгжлийн
бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх;
3. Ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг
хангах дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа
тусгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
4. Дан ганц шүүмжлэх бус хамтран хэрэгжүүлдэг үүрэг
хүлээгч байх соёлыг байгууллагадаа төлөвшүүлэх;
5. Орон нутгийн төрийн бус байгууллагыг чадавхжуулах
үйл ажиллагааг салбар зөвлөлтэй хамтран тогтмол зохион байгуулах;
6. Тодорхой чиглэлээр мэргэшиж, төрийн ажил,
үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэж ажиллах;
7. Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхий нийтийн чиг
хандлагыг тодорхойлох олон улсын гэрээ, конвенцыг иргэд, олон нийтэд таниулах
сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;
8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус
байгууллагыг эрхээ мэдэх, төрийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтран
ажиллах арга зүйг эзэмших.
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦОО-2024”
ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД