Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны стандартыг баталлаа
Өнөөдөр Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо (ТХ-46)-ны 2025 оны дөрөвдүгээр улирлын хурал Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр боллоо.
Хурлаар 2024 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж
буй Хүүхэд хамгааллын тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ даган гарах 3
стандарт, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг даган гарах 1 стандарт, Гэрч
хохирогчийг хамгаалах тухай хуулийг
даган гарах 1 стандарт хэлэлцсэнээс Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн
аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны стандартыг баталлаа.
Харин Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг аюулгүй
газарт түр байрлуулах хамгаалалтын арга хэмжээнд хамруулах үйлчилгээнд тавих
нийтлэг шаардлага, Дацан хийдийн
дэргэдэх хүүхдэд зориулсан дотуур байрын
орчин, үйлчилгээнд тавих нийтлэг
шаардлага, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа дахь хүүхэд хамгааллын үйлчилгээнд
тавигдах нийтлэг шаардлага, Жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын нийтлэг
шаардлагын төслийг 2026 оны 1 дүгээр улиралд дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.