Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.10-д “Нэрийн данс нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасныг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн "Нэрийн данс нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах журам батлах тухай" тогтоолын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2024 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.10-д “Нэрийн данс нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан.

Дээрх хууль тогтоомжид заасныг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол,  “Нэрийн данс нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах журам”-аар тэтгэврийн даатгалын нэрийн дансны бүртгэлтэй холбоотой дараах харилцааг зохицуулахаар журамд тусгаж орууллаа. Үүнд: 

- Нэрийн дансны гарааны үлдэгдэл тооцох

- Нэрийн дансны эхний үлдэгдэл

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийн бүртгэл

- Нэрийн дансанд хүү тооцох 

- Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын бүртгэлийн 

- Хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох 

зориулалтаар тусгайлан бүртгэх данс

- Нэрийн дансны жилийн эцсийн үлдэгдэл

- Нэрийн дансны орлогыг бүртгэх тусгай нөхцөлүүд гэх мэт болно.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт tserenbat@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Танилцуулга
2 Төсөл
Дээш