“Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө” боловсруулах хэлэлцүүлэг боллоо

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төвтэй хамтран “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө” боловсруулах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул болон салбарын бодлого боловсруулагчид, мэргэжилтэн албан хаагчид оролцлоо. Мөн Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Доктор Мохд Юсуф Саари, Доктор Музафар Шах Хабибулла, Адззахир Ифвад Адзман нар оролцож илтгэл тавьсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд оюуны хөдөлмөрийг дэмжсэн цахим болон зайн ажлын байрыг нэмэгдүүлэх, "Бүтээмжийн хувьсгал" санаачилгыг бүх түвшинд өрнүүлж,Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөг боловсруулах арга хэмжээ, ойлголтыг нэмэгдүүлэх сайн туршлагыг дэлгэрүүлэх зорилго тавьсан. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын 2024 оны судалгаагаарнэг хүнд ногдох хөдөлмөрийн дундаж бүтээмж Өндөр орлоготой улс орнуудын хувьд 88.8 мян.доллар байхад харин Монгол Улсын хувьд хөдөлмөрийн дудэлхийн дунджаас 11.3 хувь БНСУ-аас 5.4 дахин бага байна. Энэ нь БНСУ-д цалин өндөр, бүтээмж өндөр байгаагийн илрэл юм.  Манай улсад уул уурхай, мэдээлэл технологийн салбар хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байна.

Дээш