“ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮГ БУЦААН ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгийг баталж,  2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

Тус хууль нь 5 бүлэг, 37 зүйлтэй бөгөөд Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна. 

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөхтэй холбоотой журмыг Засгийн газар батална.” гэж заасны дагуу журмын төслийг боловсрууллаа.  

Энэхүү журмын төсөл батлагдсанаар ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх, чөлөөлөх төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх зохицуулалтыг нарийвчлан ажлын байрны төлбөрийг төлсөн, хөнгөлсөн, чөлөөлсөн бүртгэлийг тухай бүр холбогдох шийдвэрт үндэслэн бүртгэхээр тусгасан нь санхүүгийн үр дагаварыг тооцох, төсөвт төвлөрөх дүнд хяналт тавих тогтолцоог сайжруулах ач холбогдолтой юм. 

Журмын төсөлтэй танилцаж саналаа 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ХЭБХЗГ-ын ахлах шинжээч Д.Ичинхорлоод / ichinkhorloo@mlsp.gov.mn/ ирүүлнэ үү.


Хавсралт файл
Гарчиг Татах
1 “ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ, ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ, ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮГ БУЦААН ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ
Дээш