"Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал" үндэсний сургалт зохион байгуулав
Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хамгаалах “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын нийтлэг шаардлага” стандартыг мөрдөх, бэлэн байдал, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөлт хийх арга зүйгээр хангах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулж нэгдмэл ойлголттой болох зорилгоор үндэсний хэмжээний сургалт зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, төр иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажлын хэсэг, Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартын техникийн хороо, Хүүхэд хамгааллын кластер мэргэжлийн ангийг байгуулж төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн ангийн гишүүдэд стандартыг хэрэглэх чадамж олгох сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн сургалт дараах сэдвээр явагдаж гишүүдэд ойлголт мэдээлэл өглөө.






Хүүхдэд ээлтэй гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах

Сургалтад аймаг, нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, хэлтсийн төлөөлөл бүхий 105 хүн оролцлоо.