Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 2023-2027 онд хэрэгжүүлэх Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэв
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас 2023-2027 онд хэрэгжүүлэх Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх, төслийн талаар мэдээлэл танилцуулга хийх дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд тус байгууллагаас БНХАУ болон Монгол Улсыг хариуцсан Бээжингийн товчооны захирал ноён Чанхи Ли оролцож хөтөлбөрийн агуулга, бүтэц, ач холбогдол, хамрах хүрээ, талуудын оролцоо зэрэг асуудлаар 3 талын түншлэгч байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцлоо.
Мөн энэ үеэр дээрх хөтөлбөртэй уялдуулан ХНХЯ болон ЭЗХЯ хамтран боловсруулж буй Нийгмийн хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр болон НҮБ-ын Хамтын ажиллагааны Хүрээ зэрэг бодлогын баримт бичгүүдийг товч танилцуулав.
Уулзалтыг ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий нээж, холбогдох бодлогын газруудын албан тушаалтнууд, ХЭҮК, НҮБХХ, СЕГ, МХЕГ, МАОЭНХ, МҮЭХ, “Youth network”ТББ зэрэг нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл оролцон Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрт тусгах санал, зөвлөмж, санаачилгуудын хүрээнд ярилцлаа
Дээш