Хөдөлмөрийн хэм хэмжээний талаар цуврал сургалт зохион байгууллаа

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded pictureЕвропын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Зохистой хөдөлмөр ба худалдаа төсөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих, Монгол Улс соёрхон баталсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмжүүдийн хэрэгжилтийн тайлагналтыг дэмжих зорилгоор сургалт семинар зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай 182, Ажилд авах насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенциудын хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан боловсруулалт, мэдээлэл бэлтгэх үүрэг бүхий албан хаагчид оролцсон бөгөөд урьдчилан ирүүлсэн асуулга, тодруулгын хүрээнд санал бодлоо солилцох, тайланд чанартай, оновчтой мэдээлэл тусгах, бэлтгэх чиглэлээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ахлах шинжээч Алан Пэльс танилцуулга хийлээ.

Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Европын Холбооны төлөөлөгчийн газрын улс төрийн хэлтсийн мэргэжилтэн хатагтай Паула Вестлунд, ОУХБ-ын хөтөлбөр зохицуулагч П.Болормаа нар нээж, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, ажилд авах насны доод хязгаар, хүүхдийн эрхүүдийн талаарх суурь зарчим, хамгааллын талаар анхаарах асуудал, Засгийн газрын байр суурь зэргийг танилцуулав.

Сургалтад ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг хариуцсан дэд ажлын хэсгийн гишүүд, ХНХЯ, ГБХЗХЕГ, МҮЭХ, ҮСХ-ны төлөөллүүд оролцлоо.

Дээш