Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хамтран “Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цахим систем хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлсэн.
Төслийн нээлтэд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын төлөөлөгч нар цахим мэндчилгээ дэвшүүллээ.