ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ УРИЛГА – ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ-2 ЗУСЛАНГИЙН ДУНД БОЛОН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ
Олон улсын хүүхдийн “Найрамдал-2” зусланд хэрэгжүүлэх
дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, стратегийг боловсруулах зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж
байна.
ДАРААХ ЧИГЛЭЛД ЗӨВЛӨХҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА.
- “Олон улсын хүүхдийн Найрамдал-2” зуслангийн эдийн засгийн тооцоолол, судалгааг боловсруулах
 - “Олон улсын хүүхдийн Найрамдал-2” зуслангийн хөгжлийн хөтөлбөр, зуслангийн менежмент, үйлчилгээг боловсруулах
 - “Олон улсын хүүхдийн Найрамдал-2” зуслангийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, стратегийн төсөл боловсруулах
 
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХҮРЭЭ
Зөвлөх нь дараах  ажлыг сарын хугацаанд хийж
гүйцэтгэнэ.
- Зуслангийн хөгжлийн стратегийг боловсруулахтай холбогдолтой шаардлагатай баримт бичиг, олон улсын стандарт, сайн туршлагыг судлах, судалгаа хийх;
 - “Олон улсын хүүхдийн Найрамдал-2” зуслангийн барилгын зураг төсөл боловсруулах баг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг очиж судалж, танилцах;
 - Байгалийн аялал жуулчлалын бүс нутаг дагасан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлсэн хүүхдийн зуслангийн дунд болон урт хугацааны бодлогын чиглэл, үйл ажиллагаа арга хэмжээнд чиглэсэн хөгжлийн стратегийн төсөл боловсруулах;
 - Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны нийгэм, эдийн засгийн үндэслэл тооцооллыг боловсруулах; /1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай/ Эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хэлэлцүүлэг зохион байгуулах, тэдний саналыг тусгах;
 - Зуслангийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, стратегийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх.
 - Зуслангийн ажиллах хүчний судалгаа, тооцоолол үйл ажиллагааны эдийн засгийн тооцоолол, үр дагаврын судалгаа
 - Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн менежмент, стандартын төсөл
 
 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт;
 - Зөвлөхийн товч танилцуулга;
 - Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, Үүнд: Диплом, сертификат, гэрчилгээний хуулбар;
 - Ажил гүйцэтгэх төлөвлөгөө, төсөв;
 
Зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхол болон холбогдох
материалыг 2021 оны 12 дүгээр  сарын 07-ны өдрийн 14 цагаас 00
минутаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүн амын хөгжлийн
газар, Улаанбаатар -15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний байгууллагын
гудамж-5, 2 давхар 201 тоот өрөө, утас: 262453 хаягаар ирүүлнэ.
 
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ