ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам нь насанд хүрч асрамж,
халамжийн төвөөс гарч буй залуучуудыг нийгэмд бие даан амьдрахад бэлтгэх
хөтөлбөрийг боловсруулах 1 зөвлөх, хорих ангиас суллагдаж буй залуучуудыг
нийгэмд бэлтгэх хөтөлбөрийн төслийг боловсруулах 1 зөвлөх, нийт 2 зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх
хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх
үйлчилгээний хүрээнд дараахь ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
а. Насанд
хүрч асрамж, халамжийн газраас гарч буй залуучуудыг нийгэмд бие даан амьдрахад
бэлтгэх хөтөлбөр боловсруулах зөвлөх үйлчилгээ:
1.
“Асрамж, халамжийн төвийн залуучуудын
бие даан амьдрах чадварыг хөгжүүлэх жишиг хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ололт,
дутагдлыг шинжлэх
2.
Насанд хүрч асрамж, халамжийн
төвөөс гарч буй залуучуудыг нийгэмд бэлтгэх хөтөлбөрийн төслийг төсвийн тооцооллын хамт боловсруулах
3.
Хөтөлбөрийн төсөлд талуудаас
санал тусгах, 1 удаагийн хэлэлцүүлэг, 1 удаагийн сургалтыг хөтлөн чиглүүлэх
4.
Хөтөлбөрийг сайжруулан эцэслэж,
захиалагчид хүлээлгэн өгөх
б. Хорих ангиас
суллагдаж буй хоригдлыг нийгэмд бэлтгэх хөтөлбөрийг боловсруулах зөвлөх
үйлчилгээ:
1.
Суллагдаж буй хоригдлыг нийгэмд бэлтгэх хорих ангиудын
нөөц, боломж, нөхцлийг судлах
2.
Суллагдаж буй хоригдлыг нийгэмд бэлтгэх хөтөлбөрийн төслийг төсвийн тооцооллын хамт
боловсруулах
3.
Хөтөлбөрийн төсөлд талуудаас
санал тусгах, 1 удаагийн хэлэлцүүлэг, 1 удаагийн сургалтыг хөтлөн чиглүүлэх
4.
Хөтөлбөрийг сайжруулан эцэслэж,
захиалагчид хүлээлгэн өгөх
Сонирхсон
этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл,
боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2021 оны 10 дугаар сарын 25-ны
өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5
(Өрөөний дугаар 102, утас: 261152)