Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай тушаалын төсөлд санал авч байна

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно” гэж заасны хүрээнд батлагдан хэрэгжиж буй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын 2016 оны “Тэтгэвэр тогтооход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг батлах тухай” А/49, А/105 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, шинэчлэн боловсрууллаа.

 

Та бүхэн “Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаалын төсөл болон “Ажил, мэргэжлийн жишиг цалинг үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход баримтлах журам”-ын төсөлтэй  танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тушаалын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Танилцуулга
2 Тэтгэвэр тогтоолгоход баримтлах ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай тушаалын төсөл
Дээш