Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүмүүст зориулсан дата” ПАРИС21 подкастад оролцов.
21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС 21)”-ийн Удирдах зөвлөлийн Тэргүүн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Парис21-ийн Гүйцэтгэх захирал ноён Иоханесийн урилгаар “Хүмүүст зориулсан дата – Data for the People” подкастын 19 дүгээр дугаарт урилгаар оролцлоо.
Подкастын үеэр өгөгдлийн ач холбогдол, одоогийн ажиллаж буй салбартаа хэрхэн ашиглаж байгаа талаар болон Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, сургамжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа Монгол Улсад Бид бодит цагийн статистик мэдээлэлд суурилсан хүртээмжтэй, тогтвортой бодлогыг боловсруулж, иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын түншлэлээр дамжуулан Цахим засаглалыг бий болгохын төлөө ажиллаж байгааг онцлон дурдав.
Түүнчлэн, ноён Иоханес Парис21 нь жендэрийн статистикийн чиглэлээр цахим сургалтууд явуулахаар ажиллаж байгаа бөгөөд цаашид боловсролын цахим платформоо илүү өргөжүүлж, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй ярилцлагын линк: https://www.spreaker.com/user/paris21/20210322-ayush
Дээш