Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй төрийн бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг оновчтой болгох үүднээс хөдөлмөрийн зэх зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар суурь судалгааг тогтмол хийж ашиглаж байна. 
Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлтийг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор одоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт уг судалгааны ажлыг гүйцэтгэж байна. 
Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг 2016 онд  хийж 2017 онд хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байх ажиллах хүчнийг мэргэжил, салбар, байршил тус бүрээр хандлага таамаглалыг тодорхойлж, их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид, судлаачид болон хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Барометрийн судалгааг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Барометрийн судалгаа 2016 он
2 Барометрийн судалгаа 2015 он
Дээш