Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна
Төслийн дугаар. 48076-002
Төслийн нэр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл
Төслийн танилцуулга: Монгол улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг 2018-2022 онд хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Улаанбаатар хот болон аймгуудын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, бие даах чадварыг дээшлүүлж, нийгэм эдийн засагт тэдний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм. Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Бүрэлдэхүүн 1: Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, тогтолцоог бүрдүүлэх, Бүрэлдэхүүн 2: ХБИ- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах. Бүрэлдэхүүн 3: Орчны хүртээмжийг сайжруулах, Бүрэлдэхүүн 4: ХБИ-ийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Бүрэлдэхүүн 5: ХБИ-ийг дэмжих стратегийг хэрэгжүүлэх.
Албан тушаал: Хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилтууд:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийн бүрэлдэхүүн хэсэг 1, 2 болон 5-р бүрэлдэхүүн хэсгийн нийгмийн хамгааллын хөхөлбөрийн шинэчлэл, үйл хөдлөлийн ангилал (ICF)-г нэвтрүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх.
- Бүрэлдэхүүн хэсэг – 1, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт оролцоог хангах, нас ба үе шатны асуумж (ASQ), Нялхсын хөгжлийн Бейли үнэлгээ III-г нэвтрүүлж институтчилэх;
- Бүрэлдэхүүн хэсэн -2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах;
- Бүрэлдэхүүн хэсэг -5, нийгмийн хамгааллын хөтөлбөрийн шинэчлэл, үйл хөдлөлийн ангилал (ICF)-г нэвтрүүлэх ажлуудыг амжилттай удирдан зохион байгуулах;
- Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт үеийн интервенцийг эцэслэн боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах ажлыг гүйцэтгэх зөвлөх компанитай хамтран ажиллахад нь ХНХЯ, ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэх;
- ЭМЯ, сонгогдсон зөвлөх компанид эрт оношилгоо, эрт үеийн интервенцийн системийг (ASQ, BSID-II) хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зохицуулах;
- ТХН-ийн худалдан авалтын ажилтантай хамтран дуудлагын шууд утас ажиллуулах үйлчилгээг үзүүлэх шаардлага хангасан ХБИБ-ыг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахад нь дэмжлэг үзүүлэх;
- ХНХЯ, сонгогдсон зөвлөх компанид портаж үйлчилгээ хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, үйлчилгээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх, зохицуулах;
- ТХН-ийн худалдан авалтын ажилтантай хамтран ICF-ийг Монгол улсад нэвтрүүлэх, институтчилэх ажлыг гүйцэтгэх зөвлөх компанийг сонгон шалгуурыг боловсруулахад нь ЭМЯ -нд дэмжлэг үзүүлэх;
- ТХН-ийн худалдан авалтын ажилтантай хамтран нийгмийн хамгааллын хөтөлбөрийн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх зөвлөх компанийг сонгон шалгуурыг боловсруулахад нь ХНХЯ-нд дэмжлэг үзүүлэх;
- ХНХЯ, ЭМЯ-ны ICF-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг, сонгогдсон зөвлөх компанид ICF-ийг Монгол улсад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зохицуулах;
- ХБИ-ний нийгмийн хамгаалал, олон нийтэд түшиглэсэн нийгмийн үйлчилгээний өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтад үнэлэлт, дүгнэлт өгөхөд нь сонгогдсон зөвлөх компанид дэмжлэг үзүүлэх
- Эрт оношилгоо, эрт үеийн интервенцийн системийг (ASQ, BSID-III, Portage гэрт очиж үйлчилгээ үзүүлэх зэргийг агуулсан) эцэслэн боловсруулах, хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, үйлчилгээг сайжруулах, ХБИ-ийн нийгмийн хамгааллын шинэчлэл, ICF-ийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх ажлыг хийхээр сонгогдсон зөвлөх компаниудад хяналт тавих;
- Бүрэлдэхүүн 1, 2 болон бүрэлдэхүүн 5-ын нийгмийн хамгааллын шинэчлэл, ICF-ыг хэрэгжүүлэх хэсэгтэй холбоотой чадавх дээшлүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулахад нь ХНХЯ, ЭМЯ сонгогдсон зөвлөх компаниудад дэмжлэг үзүүлэх;
- Хамтран ажиллах ХНХЯ, ЭМЯ, Их Сургуулиуд, Коллежууд, ХБИБ-д зөвлөх компаниуд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нэгжүүдтэй харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах;
- Засгийн газар, төрийн бус байгууллагатай хамтран төслийн хэрэгжилт зохих ёсоор хэрэгжиж буйд үндэсний болон орон нутгийн түвшинд хянаж ажиллах;
- Зөвлөх компани, бие даасан зөвлөхүүдийн үзүүлж буй үйлчилгээ нь төслийн хүлээж буй үр дүнтэй нийцэж буй эсэхэд хяналт тавих;
- Зөвлөх компани, бие даасан зөвлөхүүдийн явцын тайлан болон хүлээлгэн өгсөн бүтээгдэхүүнийг хянахад нь ХНХЯ, ЭМЯ-д дэмжлэг үзүүлэх;
- Сонгогдсон компанийн ажлын явцын статуст хяналт тавихад нь ТХН-ийн хяналт, шинжилгээ, үнэлгээ гэрээний менежмент хариуцсан мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх болон ТХН-ийн явцын тайлан бэлдэхэд хувь нэмэр оруулах;
- Шаардлагатай үед орчуулга хэлмэрчийн үүрэг гүйцэтгэх;
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Эрүүл мэнд, эм зүй, нийгмийн ажил болон холбогдох нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
Ажлын туршлага, ур чадвар: ХБ иргэд, хүүхдэд чиглэсэн төсөл/үйлчилгээний дизайн боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр доод тал нь жил ажилласан туршлагатай.
Яамдууд, засгийн газрын агентлагуудтай хамтран ажиллаж байсан 3 жилийн туршлагатай.
Ярианы болон бичгийн Монгол, Англи хэлний маш сайн мэдлэгтэй байх;
Мэргэжлийн болон хувийн сахилга баттай байх;
Харилцааны болон хувийн зохион байгуулалтын өндөр чадавхтай байх;
Оролцогч талууд болон хэрэгжүүлэгч агентлагуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байх;
Бие дааж болон багын орчинд хамтран ажиллах чадвартай байх;
Олон асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах чадвартай байх;
Компьютерын ур чадвар: MS Office-ийн буюу Word, Excel, PowerPoint гэх мэт болон веб хөтөч дээр ажиллах чадварыг эзэмшсэн байх;
Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг хавсралт хэсгээс татаж авна уу.
Ажлын даалгавар болон бусад холбогдох мэдээллийг доорх цахим хаягаас авах боломжтой http://csrn.adb.org. Оролцох сонирхол бүхий зөвлөхүүд өөрсдийн CV-ийг Англи хэл дээр АХБ-ны Зөвлөх менежментийн систем болох cms.adb.org хаягаар орж онлайнаар, эсхүл 1 эх хувь цаасан материалыг 2020 оны 12-р сарын 31-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар ажлын цагаар 9:00-17:00 цагийн хооронд авах боломжтой.
Материал хүлээн авах хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Нэгдсэн Үндэстний гудамж-5 Улаанбаатар-15160
Холбогдох дугаар: 263018 / 976-7733-5577
Цахим хаяг: munguntsetseg@mlsp.gov.mn / enkhtuvshin@pwdp.mn