“Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулав
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болж, “Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгууллаа. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтыг тус сан гаргах юм. Уг фондод тодорхой санхүүжилтийн эх үүсвэр олгохоор өнөөдрийн хурлаар шийдвэрлэв.