НҮБ-ын Хүн амын сангаас байнгын асаргаатай, хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүллээ

Ковид цар тахлын үед байнгын асаргаатай, хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор насанд хүрэгчдэд зориулсан 440, дэвсдэг 310 ширхэг живхийг НҮБ-ын Хүн амын сангаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Уг живхийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар, Төрийн бус байгууллагууд болон амьжиргааны түвшин доогуур байнгын асаргаатай, хэвтрийн иргэдэд тараах юм.

Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: