“Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нээлт боллоо

(See the english version below)

Европын Холбооноос 2020 оны 5-р сард баталсан Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилт хийгдлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нээлтийг өнөөдөр хийж байгаа бөгөөд цар тахлын нийгэм, эдийн засгийн үр нөлөөг бууруулах хүчин чармайлтад хувь нэмэр оруулах юм.

Төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллах бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уг төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Нээлтийн үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа төсвийн дэмжлэг нь Европын Холбооны хөгжлийн туслалцааг Монгол Улсын нийгмийн салбарын шинэчлэлийн зорилттой нийцүүлж буй үр дүнтэй механизм гэдгийг онцлон дурдав. “Төсвийн дэмжлэг нь ялангуяа цар тахлын хүнд цаг үед Засгийн газраас хүн ардынхаа аж амьдралыг сайжруулах хөгжлийн гол зорилтоо хэрэгжүүлэхэд санхүүгийн нэмэлт боломж олгож байна.

Энэхүү буцалтгүй тусламж нь залуучууд, эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, улмаар Засгийн газар орлогын удирдлагаа сайжруулах замаар хүртээмжтэй, тогтвортой өсөлт бий болгоход хувь нэмэр оруулна” хэмээв.

2018 оны байдлаар МУ-ын нийт хүн амын 28.4 хувь нь ядуурлын түвшинд, мөн 15 хувь нь ядуурлын түвшинд дөхсөн байсан ба ажилгүйдэл, ялангуяа цар тахлын хувийн хэвшил, хөдөлмөрийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөний улмаас тэгш бус байдал нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Цар тахал ТХЗ-ыг биелүүлэхэд гарсан ахиц дэвшлийг удаашруулах, ухраах хэмжээний сорилт бий болгоод байгаа тул ТХЗ-ыг биелүүлэхийн төлөө бүх тал хүчин чармайлтаа сайжруулах шаардлагатай болж байна.

“Монгол Улс нотолгоо, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсвийн төлөвлөлт, хяналт үнэлгээ болон тайлангийн системд шилжиж байгаа нь сайшаалтай юм. Ажлын байр бий болгох, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд, алслагдсан нутагт амьдарч буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх энэ чухал төсөлд хамтран ажиллах боломж олгосон Европын Холбоонд мөн талархаж байна” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэв.

Тэрээр мөн “НҮБХХ нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэх, төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах, институцийн чадавхыг сайжруулах чиглэлээр бүх талуудтай ойр нягт хамтран ажиллах болно” хэмээв.

Төслийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцсон бөгөөд “Энэхүү төсөл нь манай яамны үйл ажиллагаатай, ялангуяа хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн ур чадвар олгох зэрэг чиг үүрэгтэй нягт уялдаатай хэрэгжих учир танилцуулга, уулзалтын арга хэмжээнд бид өндөр ач холбогдол өгч, хамтран ажиллаж байна. Европийн холбооны энэхүү төсвийн дэмжлэг нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, зохистой хөдөлмөрийг дэмжих асуудал бөгөөд энэ нь Монгол Улсад “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ын 8 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэсэн байгаа нь цаг үеэ олсон чухал дэмжлэг болоод байна” гэв.

Төслийн танилцуулга, уулзалтад ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг панелистаар оролцов.

---------------------------

The European Union has disbursed the first 16-million-euro to the Government of Mongolia which is part of the 50.8-million-euro Budget Support programme signed by EU and Government of Mongolia in May 2020. As part of this programme, a new project, “SDG-aligned Budgeting to Transform Employment in Mongolia,” is launched to complement the Government of Mongolia’s efforts to tackle Covid-19 socio-economic challenges. The project aims to support employment and promotion of decent work and improved public finance management systems through results-oriented budget initiatives as direct contribution to the attainment of the Sustainable Development Goals.

The project will work with the Ministry of Finance, the Ministry of Labour and Social Protection, the Ministry of Food, Agriculture and Light Industry. It will be implemented by UNDP Mongolia in partnership with UN Food and Agriculture Organization and the International Labour Organization.

H.E. Mr. Traian Hristea, EU Ambassador to Mongolia, highlighted that the Direct Budget Support programme is an effective mechanism that aligns EU's development assistance with Mongolia's social sector reform agenda. As a top up to budget funding, it gives the Government of Mongolia the additional fiscal space to implement its development priorities to improve the lives of the Mongolian people during the difficult times of COVID-19.

“The EU grant will also contribute to employment creation and decent work, especially for youth and vulnerable groups, and is designed to further assist the Government of Mongolia in strengthening its governance of revenues to create inclusive and sustainable growth.”

With the poverty level hovering at 28.4% (2018) with another 15% just above the poverty level, widening inequalities is one of the major issues in Mongolia further fuelled by unemployment, especially, in times of COVID-19, as it is causing a significant burden on businesses and the employment sector. Diverse impacts of the pandemic are threatening not only to slow down, but also to roll back the achievements that Mongolia made towards achieving SDGs by 2030 creating an unprecedented need to strengthen the efforts made by all stakeholders towards the SDGs.

“UNDP Mongolia commends Mongolia’s transition to evidence-based and result-focused planning, budgeting, monitoring and evaluation, and reporting systems. We also would like to thank the European Union for this opportunity to partner on the critical area of employment, with a particular focus on youth, people with disabilities, women, and the rural population” stated Ms. Elaine Conkievich, UNDP Mongolia Resident Representative.

UNDP Mongolia remains committed to work with all stakeholders to increase employment and promote decent work in Mongolia by supporting efficient, accountable and responsive delivery of public services in the Labour and Employment sector; supporting the modernisation of Mongolia’s Public Finance Management systems and strengthening institutional capacities in the country” she said.

During the opening, A.Ariunzaya, Minister for Labour and Social Protection has participated and made speech. She has emphasized that the project objectives are well aligned with our Ministry’s priorities in particular employment, labour relation, vocational training areas.

EU funded budget support is very timely project which has focused on increasing employment, promoting decent work and would definitely contribute to implement SDG-8 in Mongolia. In addition, B.Battsetseg, Director of Employment Policy Implementation and Coordination Department has participated as a panelist and made presentation about measures taken and commitments of Ministry of Labour and Social Protection.

Дээш