"Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь" төслийн хэрэгжилтийн тайлангийн хурал цахимаар зохион байгуулагдлаа

Төслийн тайлангийн хуралд ХНХ-ын Дэд сайд, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын "Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь" төслийн удирдах зөвлөлийн дарга С.Зулпхар, УЗ-ын Хамтран даргалагч, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри, УЗ-ын Хамтран даргалагч, нарийн бичиг, ОУШХБ-ын Хятад, Монголын төлөөлөгчдийн газрын тэргүүн Жьюзеппе Крочетти нар ороцлоо.

Уг төслийн зорилго нь баримт нотолгоонд суурилсан, шилжилт хөдөлгөөний бодлого, зохицуулалт болон бодит арга хэмжээнүүдийг шат дараалан хэрэгжүүлэх замаар шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэх юм.

Тус хурлаар Монгол дахь шилжилт хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогч талууд санал бодлоо хуваалцаж нэгдсэн ойлголтод хүрлээ.

Дээш