“Аж ахуйн нэгж байгууллагад  коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалт боллоо

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж буй “Аж ахуйн нэгж байгууллагад  коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалт боллоо.

Сургалтаар Аж ахуйн нэгж байгууллагуудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг яагаад зохион байгуулах шаардлагатай, тус арга хэмжээг аваагүйн улмаас ямар хор уршиг үүсэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө, шалгах хуудас ашиглах талаар мэдээлэл өгөв. Мөн ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг удирдах арга зам, үр дүн, инженерийн хяналтын арга, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс зэрэг сэдвээр зохион байгууллаа. Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд илтгэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дээш