Хөдөө орон нутгийн харьяалалтай болон гэртээ харих хүсэлтэй суралцагчдыг www.119.mn вэб сайтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байна

Мэргэжлийн боловсрол, сургалтын хөдөө орон нутгийн харьяалалтай болон гэртээ харих хүсэлтэй суралцагчдыг www.119.mn вэб сайтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд МБСБ-ын сургуулийн дотуур байранд 1704 суралцагч байгаа бөгөөд голомтын бүсэд 1340 суралцагч хатуу хөл хорионд ороод байна. Эдгээр суралцагчдын ариутгал халдваргүйжүүлэлтийн горимыг мөрдөж 2 цаг тутамд ариутгал цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд Улаанбаатараас хөдөө орон нутаг руу явах суралцагчдыг 119.mn-д бүртгүүлж дууслаа.

Бүртгүүлсэн хуваарийн дагуу Ковид-19 халдварын шинжилгээнд хамруулаад гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн хөдөө орон нутгаас хот руу гэртээ ирэх сурагчдыг 119.mn-д бүртгэх ажил үргэлжилж байна. Эдгээр сурагчдыг мөн заавар зөвлөмжийн дагуу шинжилгээнд хамруулаад Улаанбаатар хот руу авчрах ажлыг үе шаттай зохион байгуулах юм.

Дээш