Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 1 дүгээр сарын үйл ажиллагааны тайлан

I. Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр

  • Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн тандан, үр нөлөө, зардлын тооцоог боловсруулсан.
  • Хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэхээр Хууль тогтоомжийн хуулийн дагуу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлал, холбогдох материалуудыг боловсруулан хүргүүлэв. 
  • Дээрх хуулийн төслийг Засгийн газрын хурлаар хэлэлцэн дэмжээд, Их хуралд өргөн мэдүүлсэн.  Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан
  • "Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ын төслийг боловсруулж, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яаманд санал авахаар хүргүүлэв.
  • Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийн “Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль”-ийн  төслийн үзэл баримтлалыг  Хөдөлмөр, ниигмийн хамгааллын, Хууль зүй дотоод хэргийн, Гадаад харилцааны сайд нар батлав. Хуулийн төслийг  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Тайланг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 1 дүгээр сарын үйл ажиллагааны тайлан
Дээш