Журмын төсөлд санал авч байна
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хуульд заасан захиргааны хэм хэмжээний актуудыг хууль дагаж мөрдөх хугацаанаас өмнө боловсруулж, батлуулах шаардлагатай байна.
Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 6.2-т гэр бүлийн боловсролын сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалт, хугацаа, сургалтад хамруулах журмыг боловсролын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан Засгийн газар батлахаар заасан.
Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөл болон журмын төсөлтэй танилцан саналаа tsogtbaatar@mlsp.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.