Ахмад настны урт хугацааны асаргаа, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, чадавх бэхжүүлэх бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй “ТА10388–Монгол Улсад ахмад настны тусламж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх” техникийн туслалцааны төсөл болон Япон сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “G9254 МОН–Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх” төслүүдийн хүрээнд “Урт хугацааны асаргаа, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, чадавх бэхжүүлэх бодлогын хэлэлцүүлэг”-ийг 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын
дарга Ю.Отгонбилэг, Азийн хөгжлийн
банкны мэргэжилтэн Жэе Кюүн Ким нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлэгт АХБ-ны ахлах
мэргэжилтэн Эмико Масаки болон олон улсын
зөвлөх, болон үндэсний зөвлөхүүд оролцож илтгэл хэлэлцүүлэн, санал
солилцлоо.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хөдөлмөр халамж
үйлчилгээний ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк,
Азийн хөгжлийн банк зэрэг хөгжлийн түншлэгч байгууллагуудын төлөөлөл уригдан
оролцлоо.
Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд
зохион байгуулдаг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэндийн
хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Геронтологийн үндэсний төв, Ахмад настны
үндэсний төв, дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, болон Монголын
ахмадын холбоо түүний салбар байгууллагууд, өрх, сумын эмч мэргэжилтнүүд,
геронтологи, насжилт судлалын мэргэжлийн холбоо, ТББ, хүний эрхийн чиглэлээр
ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд асаргааны үйлчилгээ үзүүлэгч
байгууллагууд, их дээд сургуулийн төлөөлөл хамтран оролцож байна. Мөн асаргааны үйлчилгээ үзүүлэгч төр, хувийн
хэвшлийн байгууллагууд, төрөлжсөн асрамжийн газрууд, ахмадын хорооны төлөөлөл
нийт 80 гаруй хүн танхимаар, орон нутгийн
ахмадын асаргааны хувилбарт үйлчилгээг үзүүлэгчид, төрөлжсөн асрамжийн
газрууд, ахмадын хорооны төлөөлөл 60 гаруй хүн цахимаар оролцлоо.
Бодлогын хэлэлцүүлгээр ахмад настны нийгмийн хамгаалал,
хууль тогтоомжийн шинэчлэл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт нэвтрүүлж
байгаа цахим шилжилт, салбар дундын
уялдаа холбоо, урт хугацааны асаргаа үйлчилгээний санхүүжилт, хүний
нөөцийн төлөвлөлт, хөгжил, цахим шилжилт технологийн инноваци, үйлчилгээний
чанар, хүний нөөцийн хөгжил гэсэн чиглэлээр илтгэлүүдийг танилцуулж, оролцогч
талуудын дунд бүлгийг хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал солилцлоо.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсад ахмад настны хэрэгцээнд
суурилсан салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хүртээмжтэй, чанартай,
тогтвортой урт хугацааны асаргаа, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг
тодорхойлоход төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын олон талын
оролцоог хангасан санал зөвлөмжүүдийг тусгахад чухал ач холбогдолтой юм.