Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллалаа

Олон улсын валютын сангийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын Зарлагын бодлогын хэлтсийн дэд дарга Маурисио Сото, Жоржтауны их сургууль (Georgetown University)-ийн профессор Ваутер ван Акер нар Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж буй Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлэх ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуулийн төсөл боловсруулж буй албан хаагчдаас гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны холбогдох албан хаагчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Тодруулбал, ОУВС-ийн профессор Ваутер ван Акер “Цалин хөлсний санхүүжилт ба гүйцэтгэлийн удирдлага”, “Ажиллах хүчний төлөвлөлт ба хүний нөөцийн стратегийн менежмент” сэдвээр илтгэл тавьж, одоогийн гүйцэтгэлийн үнэлгээний зохицуулалт, урамшууллын тогтолцоо, хувь хүний гүйцэтгэл болон салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хоорондын уялдаа, боловсрол, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцооны хэрэгжилт, төрийн албаны ажиллах хүчний төлөвлөлт, цалингийн зардлын тооцоолол болон дунд хугацааны төсвийн хүрээг хэрхэн уялдуулах талаар оролцогч талууд хэлэлцэв.

Дээш