АХМАД НАСТНЫ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ГАРЫН АВЛАГА БЭЛТГЭЖ БАЙНА

Засгийн газрын 2026 оны 302 дугаар тогтоолоор баталсан “Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 45-д “Ахмад настны цахим чадварын хэрэгцээг тодорхойлж, цахим хүртээмж, цахим ур чадварын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор сургалтуудыг зохион байгуулах” арга хэмжээ тусгагдсан.

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын ахмад настнуудыг цахим ертөнцтэй холбох, суралцах, хөгжүүлэх, чадавхжуулах зорилго бүхий ахмад настнуудад зориулсан цахим боловсролын гарын авлагыг Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн хөдөө, алслагдсан бүс нутгийн ахмад настай эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцүүлсэн байдлаар боловсруулж турших, видео контент хэлбэрээр гаргахаар төлөвлөж байна. 

Энэ хүрээнд “Өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх цахим ур чадвар” гарын авлагад ахмад настнуудын хэрэгцээ, үндэсний соёл, уламжлал, жендэрийн мэдрэмжтэй агуулга, хүртээмжийг тусган монгол хэл рүү эхний байдлаар орчуулсан бөгөөд ахмадын байгууллага, ахмад настнуудын саналыг тусган сайжруулах юм. 

Англи хэл дээрх Цахим ур чадварын гарын авлага болон монгол орчуулгатай “Сургагч багшийн гарын авлага”, “Суралцагчийн гарын авлага”-тай танилцан maichimeg@mflsp.gov.mn хаягаар саналаа ирүүлэхийг хүсье. 

.

Хавсралт файл
№ Гарчиг Татах
1 Гарын авлага 1
2 Гарын авлага 2
3 Гарын авлага 3
Дээш