Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-ийн төслийн хангайн бүсийн хэлэлцүүлэг Орхон аймагт боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 274 дүгээр тогтоолоор батлагдсан “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” 2015 онд болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны (2013-2016 он) стратегийн төлөвлөгөө энэ онд хэрэгжиж дуусгавар болж байгаатай холбогдуулан дараагийн шатны бодлогын баримт бичгийг боловсруулахаар ажиллаж байна.


Энэ хүрээнд Жендэрийн ажлын алба нь орон нутгийн түвшинд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Баруун, Хангайн, Төвийн, Зүүн 4 бүсийн Дорнод, Ховд, Орхон,Өмнөговь аймгуудад  “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэлэлцүүлэх ажлын хүрээнд II  дахь хэлэлцүүлэгийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЖҮХ-ны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, мэргэжилтэн Х.Цэнджав, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн шинжээчдийн бүлгийн гишүүн Б.Долгор нар Орхон аймагт ажиллаж Үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар болон холбогдох албан тушаалтнууд оролцож Жендэрийн салбар хорооны авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, цаашид жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг эрчимтэй хэрэгжүүлж буй орон нутгийн сайн туршлагыг салбар хороод хоорондоо мэдээллээ хуваалцаж, суралцаж байхаар, мөн түүнчлэн шинээр боловсруулж буй үндэсний хөтөлбөрийн төсөлд тусгах санал зэргийг тус тус танилцууллаа. 
Тус хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн үндэсний хөтөлбөрийн төсөлд тусгаж, дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулахад бэлэн болгоод байна.

 

Дээш