НҮБ-ын ЭЯГБХУТ Конвенцийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх салбар дундын ажлын хэсгийн хуралдаан боллоо
Монгол Улс 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцид, 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нэмэлт Протоколд тус тус нэгдэн орсон билээ. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 362 дугаар тогтоолд “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Конвенци”-ийг хариуцан боловсруулах байгууллага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хуучнаар /НХХЯ/ заасан байна.
Монгол Улсын 8, 9 дүгээр нэгдсэн илтгэлтэй холбогдуулан тус Конвенцийн хорооноос гаргасан дүгнэлт зөвлөмжийг 2016 оны 03 дугаар сард манай улсад ирүүлсэн бөгөөд энэ хүрээнд зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, ээлжит тайлан илтгэлийг бэлтгэх чиг үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг ХНХ-ын сайдын 2016 оны 11 дүгээр 14-ны өдрийн А/241 тоот тушаалаар байгуулж, анхны хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус ажлын хэсгийн хуралдаанаас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон 2018 онд хүргүүлэх зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг, 2020 онд хүргүүлэх 10 дугаар илтгэлтэй холбогдолтой асуудлаар хэлэлцэж ажлын хэсгийн гишүүдэд тухайн байгууллагынхаа үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөөндөө дээрх зөвлөмжүүдийг тусган оруулж хэрэгжилтийн тайлангаа хариуцах байгууллагад ирүүлж байхыг анхаарууллаа.