Гэр бүл , хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын шагнал олгох журам
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгодог салбарын шагнал нь Засгийн газрын болон яамны гэсэн ангилалтай, дараах нэр төрөлтэй байна. Үүнд:
1. Засгийн газрын шагнал:
2.1.1.1 “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” тэмдэг
2.1.1.2 “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдэг
2. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шагнал
2.1.2.1.1 Яамны “Жуух бичиг”
Шагналыг хэзээ олгох вэ?
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулан, амжилттай ажилласан ажилтан, албан хаагчид журамд заасан шаардлагыг үндэслэн яам, Засгийн газрын гэсэн дарааллаар олгоно. Шагналд нэр дэвшүүлэхдээ өмнөх шатны шагналаар шагнагдсанаас хойш 3-аас доошгүй жил тухайн салбартаа тогтвортой ажиллаж, ажлын амжилт бүтээл нь өмнөх түвшнээс өссөн эсэхийг харгалзан үзэж олгоно.
Ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
1. Шагнуулах тухай хүсэлт гаргасан /өмчийн хэлбэр харгалзахгүй/ байгууллагын албан бичиг;
2. Хамт олны хурлын тэмдэглэл;
3. Ажил байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт шагналд нэр дэвшигч нь тодорхойлолт нотлох баримт;
4. Батлагдсан загварын дагуу бөглөсөн анкет;
5. Яамны болон төр засгийн бусад шагналаар шагнагдсан бол тэдгээрийг гэрчлэх үнэмлэхийн хуулбар зэргийг бүрдүүлнэ.
Шагнал хүсэхдээ хаана хандах вэ?
Салбарын шагналаар шагнуулахаар хүсэлт гаргаж буй анхан шатны байгууллага, ахмад ажилтан бол өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл ажиллаж байсан байгууллага нь баяр, тэмдэглэлт өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө шагналд нэр дэвшигчийн баримт бичгийг яамны шагнал хариуцсан мэргэжилтэнд өгнө.
Үрэгдүүлсэн тэмдэг, үнэмлэхийг нөхөн авахад яах вэ?
1. Шагналын тэмдэг, үнэмлэхийг үрэгдүүлсний улмаас нөхөн авах тохиолдолд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн яаманд хандан, газар дээр нь шийдүүлэх болно.
2. Өргөдөл эсвэл албан бичиг
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Шагналын үнэмлэхийн хуулбар, үнэмлэх, жуух нь үрэгдсэн бол шагнасан тухай тушаалын хуулбар
5. Мөнгө тушаасан баримт /Төрийн сангийн 100900039001 тоот дансанд тэмдэг үрэгдүүлж нөхөн авахад 27,000 /хорин долоо мянга / төгрөг төлсөн баримт.
Онцгойлон хүндэтгэх /гал, усны аюул, төлбөрийн чадвар, Монгол Улсын гавьяат болон түүнээс дээш цолтой гэх мэт/ шалтгааны улмаас үнэ төлбөргүй олгож болно.
Салбарын албан хаагчид шагнал олгох журaм болон шагналд нэр дэвшүүлэх ажилтны АНКЕТ-г хавсралт хэсгээс татаж авна уу.