Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд олон улсын зөвлөхүүд ажиллаллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулж, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгохоор ажиллаж байна.  Энэ хүрээнд Европын холбооны улсын туршлагыг судлах уулзалт өнгөрсөн 8 дугаар сарын 25 мөн энэ сарын 2-3 өдөр боллоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулж, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгоход Eвропын холбооны SOCIEUX төслөөс дэмжлэг үзүүлж, зөвлөх үйлчилгээг манай улс авч байгаа юм. Бүгд Найрамдах Литва Улс, Бүгд Найрамдах Латви Улсын зөвлөхүүд Улаанбаатар хотод ирж уулзалт зохион байгуулсан юм. 2025 оны 9 дүгээр сарын 2-3 өдөр болсон уулзалтыг цахим болон танхимаар зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтсийн мэргэжилтнүүд, ТББ, даатгал, халамжийн салбарын төлөөллүүд оролцож, мэдээлэл солилцлооЭнэ удаагийн хэлэлцүүлэгт олон улсын зөвлөхүүд оролцохдоо Eвропын холбооны улсуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх эрх зүйн орчин, хэрэгжилтийн талаар танилцууллаа.Тэд ирэх 10 дугаар сард манай улсад дахин ирж,  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн одоогийн эрх зүйн орчинд хэрхэн өөрчлөлт оруулах, шинэчлэл хийх талаар санал зөвлөмж өгөх юм. 

Дээш