"Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө"-ний хоёр дахь уулзалт боллоо
Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Азийн
бүтээмжийн байгууллага болон Монголын бүтээмжийн төвийн хамтран зохион
байгуулсан “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө”-ний уулзалт амжилттай боллоо.
Энэ уулзалт нь Монгол
Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж
буй “Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөө”-г олон улсын арга зүй, аргачлалын
дагуу боловсруулах ажлын нэг хэсэг юм.
Уулзалтад Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх, доктор Мохд
Юсоф Саари болон түүний багийнхан оролцож, мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.
Уулзалтын
зорилго нь Монгол Улсын бүтээмжийн мастер төлөвлөгөөний бодлогын шинжилгээг
гүнзгийрүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийг
оролцуулсан бүлгийн хэлэлцүүлгээр дамжуулан оролцогч талуудын санал, байр
суурийг нэгтгэхэд чиглэсэн юм.