“Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн мэдээллийн хуудас №6 хэвлэгдэн гарлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн мэдээллийн хуудас №6 хэвлэгдэн гарчээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын энэхүү мэдээллийн хуудаст Япон улсаас угтах үйлчилгээний талаар сургалт хийсэн тухай, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Улаанбаатар дээд сургуулийн оюутнуудад нийгмийн даатгалын талаар яриа хийсэн тухай мэдээллийг багтааснаас гадна “Залуу үеийнхний нөлөөлөл” сэдэвт гол нийтлэлийг онцолжээ. “Монгол улсын хүн амын бүтцийг харвал 2015 оны байдлаар 20 хүртэлх насныхан нийт хүн амын 37.4 хувийг, 30 хүртэлх насныхан 56.5 хувийг эзэлж байна.
Эдгээр залуучууд цаашид монгол орны хөгжилд гол үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм. Залуучууд их байна гэдэг маань Монгол улс маш том капиталтай байна гэсэн үг. Энэ үнэт зүйлээр дамжуулж нийгмийн хамгааллыг улам хүртээмжтэй, үр дүнтэй болгох нь манай төслийн томоохон зорилго билээ” гэж төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору нийтлэлдээ тодотгосон байна.