Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмын төсөлд санал авч байна
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Хуулийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7.1.5 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмыг Засгийн газар батална” гэж заасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, журмын төслийг тус тус боловсруулав.
Та бүхэн “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт tsogzolmaa @mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон журмын төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.