“Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон журмын төсөлд санал авч байна.
Малчны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.2.9-д заасан арга хэмжээтэй холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна” гэж заасан.
Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон журмын төслийг боловсрууллаа.
Засгийн газрын тогтоолын төсөл болон журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газарт khorolmaa@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төсөл болон журмын төсөл танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.