“ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧ ХҮҮХДЭД СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт “8.6.Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.” гэж заасан. Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд “Хүчирхийллийн хохирогч хүүхдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх нийтлэг шаардлага”-ын төслийг боловсрууллаа. Тус стандартын зорилго нь хүчирхийллийн хохирогч хүүхдэд хүчирхийллээс үүссэн нөхцөл байдлыг даван туулж, хэвийн амьдралдаа эргэн ороход нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад тавих шаардлагыг тогтооно.Энэхүү стандартыг хүчирхийллийн хохирогч хүүхдэд сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагын сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, сэтгэл засалч, нийгмийн ажилтан үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү стандартын төслийг боловсрууллаа. Стандартын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү.