“НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны 09 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасан. 

Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан  тушаалын төслийн хавсралтаар батлах шаардлага үүссэн.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж  тус тус заасныг үндэслэн уг журмын төслийг боловсрууллаа.  

Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам батлах тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйл, Хууль зүйн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар баталсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу нөлөөллийн шинжилгээг хийсэн. 

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү журмын төслийг боловсрууллаа. Журмын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү. 


---oOo---


Хавсралт файл
Гарчиг Татах
1 “НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ
Дээш