Яамны хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлийн аян зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр үйлчлүүлж байгаа бяцхан хүүхдүүддээ тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл болон бусад зүйлсийг бэлэглэх аяныг зохион байгууллаа.
Энэ өдөр ХНХЯ-ны ТЗУГ-ын дарга Л.Батсайхан, ХБИХХ-ийн дарга С.Рэгзэн нар ХБХСЗХТ-д тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл болон бусад зүйлсийг хүлээлгэн өглөө.
ХБХСЗХТөвийн дарга Ууганцэцэг нь төвийн үйлчилгээнд ялангуяа урт хугацаанд сэргээн засах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдэд яамны албан хаагчдын чин сэтгэлийн бэлэг маш чухал болохыг онцоллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тус сэргээн засах хөгжлийн төвд 14 хүртэл хоногоор үйлчлүүлэхээс гадна асрамжийн газрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд урт хугацаагаар сэргээн засах үйлчилгээнд хамрагддаг.
Төвөөр үйлчлүүлэх хугацаандаа хүүхдүүд бидний бэлэг болгон илгээсэн тоглоомоор тоглож, номыг уншиж, цагийг өөртөө үр бүтээлтэй өнгөрөөхөд бага ч болов тус дэм болж байгаад баяртай байна.
Тус аяныг ХНХЯ-ны харьяа байгууллагууд үргэлжлүүлэн зохион байгуулахыг уриалж байна.
Дээш