"Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх 27 мэргэшсэн зөвлөх гэрчилгээгээ гардлаа
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, хөтөлбөрт заасан шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь харьяалах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүсэлт гарган хамрагдах боломжтой юм.
Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 27 “Мэргэшсэн зөвлөх”-ийг бэлтгэн гэрчилгээг гардуулав.
Дээш