Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулгa/-ын төсөлд санал авч байна
Монгол Улсын Засгийн газар 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр энэхүү конвенцод нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлан хэрэгжүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн эрхийг баталгаажуулж, хамгаалах, эрхийг хангахад чиглэсэн холбогдох зохицуулалтыг хариуцах этгээд зэргийг бусад салбар хуулиар зохицуулах, хуулийн давхардал, хийдлийг арилгах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага бий болсон.
Түүнчлэн Улсын Их Хурлын Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтын 104 дүгээрт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлахаар заасан. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа 2024 оны 04 дүгээр сарын 22-ны дотор boloroo@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Хуулийн төсөл холбогдох баримт бичгийг хавсралт хэсгээс татаж авна уу.