“ХОХИРОГЧИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛСАН ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Хүн
худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Энэ
хуулийн 12.1.1, 12.1.2-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 12.1.3-т заасан
үйлчилгээ үзүүлэх журмыг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 12.1.4-т заасан үйлчилгээ
үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,
энэ хуулийн 12.1.5-д заасан үйлчилгээ үзүүлэх журмыг гадаад харилцааны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална.” гэж заасныг
үндэслэн Хөдөлмөрийн сайдын 2015 оны0 7 дугаар сарын 09-ний өдрийн А/135 дугаар
тушаалаар ”Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах
үйлчилгээ үзүүлэх журам” баталж, хэрэгжилтийг ханган ажилласан.
2023 онд Хууль зүй дотоод хэргийн яамнаас Хүн худалдаалахтай тэмцэх тухай
хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийж, ”Хохирогчийг ажлын байраар
хангах, мэргэжлийн сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлэх журам”-ыг шинэчлэн батлах шаардлагатай гэсэн
үнэлгээний дүгнэлт гарсан.
Түүнчлэн зарим хуулийн зохицуулалт, журмын заалтууд нь хоорондоо зөрчилдөх, хоорондын уялдаа холбоогүй
заалтуудыг оруулснаас үүдэлтэйгээр бодит байдал дээр хэрэгжихгүй, давхардах зэрэг асуудал үүсээд байна. Тухайлбал, Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах тухай Хөдөлмөрийн сайдын 2015 оны 7 сарын 09-ний өдрийн А/135 дугаар тушаалын хувьд тус үйл ажиллагааг
Тахарын албатай хамтран
хэрэгжүүлэхээр заасан ч тус алба татан буугдсан тул хэрэгжих
боломжгүй байна.
Иймд ХНХЯ-аас ”Хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад
хамруулах үйлчилгээ үзүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж, санал авч байна.
Тус журмын
төсөлд r.narantuya@mlsp.ov.mn болон azjargal@mlsp.gov.mn цахим хаягаар саналаа өгөх буюу
51-261415 утсаар холбогдоно уу.
Саналыг 2024 оны 03 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авна.