"Хяналт шалгалтад хяналтын хуудас хэрэглэх журам, хяналтын хуудас шинэчлэн батлах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 03-р сарын 04-ний өдрийн А/42 дугаар тушаал
Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын салбарын хяналт нь хяналт шалгалтыг хэрэгжүүлж ажиллахдаа
эрсдэлийн удирдлагын стратегийг баримтлан, аж ахуй эрхлэгч иргэн, хуулийн
этгээдийн үйл ажиллагаанд хяналтын хуудасны хүрээнд хяналт тавин
ажилладаг.
Хяналтын
хуудсыг хэрэглэснээр хууль журам, стандартыг сахин мөрдөлтийн түвшин өсөж,
хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийж, салбарын эрсдэлийг оновчтой тодорхойлж,
аливаа аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эгзэгтэй цэгийн хяналтыг
хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй.
Хяналтын
хуудас нь нийтэд нээлттэй байж, аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомжийг
хэрэгжүүлэхдээ мөрдлөг болгон ашиглаж хэвшвэл хуулийн хэрэгжилт сайжирч,
нийгэмд учрах аюул, эрсдэл багасах ач холбогдолтой.
Улсын
байцаагч хяналтын хуудасны асуултуудын хүрээнд танай байгууллагад шалгалт
хийхдээ асуулт бүрээр үнэлгээ тавина. Үнэлгээг нэгтгэж тухайн шалгуулагч
этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаа нь хууль тогтоомжид заасан
шаардлагыг хэрхэн хангаж байгаа, хангаагүйгээс ямар төвшний эрсдэл гарахыг
тодорхойлох юм. Хяналтын хуудсаар хяналт шалгалт хийсэн тухай бүр бүртгэл,
зөрчлийн түүх, мэдээллийн сан бүрдүүлж, дараа жилийн хяналт
шалгалтад хамрагдах өндөр эрсдэлтэй салбарыг тодорхойлоход чухал ач
холбогдолтой.
Та
бүхнийг хөдөлмөр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын
чиглэлээр шалгах хяналтын хуудсыг татан авч өөрийн үйлдвэрлэл үйлчилгээ, үйл ажиллагаанд
хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
ажлын хүрээнд дотоод хяналт шалгалтын явцдаа ашиглахыг зөвлөж
байна.
Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/42 тоот
тушаалын 1-4 дүгээр хавсралтаар иргэн, аж
ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал,
хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын асуудлыг шалгах хяналтын хуудсыг
баталлаа.
Тушаал,
шалгах хуудсыг хавсралт хэсгээс татаж авна уу.