Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа

Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батбаяр холбогдох газрын дарга, мэргэжилтнүүдийн хамт оролцож, салбарын хэмжээнд хүүхдийн эрхийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны мэдээлэл танилцууллаа.

Тус яамнаас Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт болон Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.3.1.“18 нас хүрсэн хүн бичил уурхайд ажиллана”, 3.2.8. “олборлолтын талбайд 18 нас хүрээгүй иргэнийг оруулахгүй байх” заалтуудыг мөрдүүлж, хяналт тавин ажиллаж байгааг онцоллоо. 

Үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхдийн эрхийг хангах чиглэлээр дараах санал, зөвлөмжийг өгсөн.

- Салбарын онцлогт нийцсэн, хүүхдийн эрх ба бизнесийн зарчимд суурилсан Хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулж батлах;

-Хүүхдийн эрхийн конвенцын 6,7 дугаар тайлан илтгэлийг боловсруулах бэлтгэл ажлыг хангах;

-Салбартаа хүүхдийн хөдөлмөрийг бүрэн хориглох, хүүхдийн хөдөлмөрийн хор уршгийг уул уурхайн салбарынхан төдийгүй олон нийт, эцэг эхэд таниулсан нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, энэ чиглэлээр мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;

-Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын гэр бүл, хүүхдэд ээлтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

-Уул уурхайгаас олсон ашгийн тодорхой хувийг хүүхдийн эрхийг хангахад чиглүүлэх ажлыг орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэхэд анхаарах;

-Бүсийн төлөөлөгчийн газраар дамжуулан Хүүхэд хамгааллын тухай хуулийг танилцуулах, хүүхдийн эрхийг хангах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах зөвлөмжийг өгсөн.

Дээш