Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд нийслэлийн хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн
дарга Э.Ганхүү Хүүхдийн төлөө үндэсний
зөвлөлийн зарим гишүүдийн хамт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж
батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн
найруулга/-ийн хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, тухайн салбарын хүүхдийн
эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын
уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр
ажиллалаа.
Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон
хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг
холбогдох агентлагийн дарга, мэргэжилтнүүд оролцож, хүүхдийн эрхийн
хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхдийн
эрхийн хэрэгжилтийг сайжруулах талаар:
-Нийслэлийн
хэмжээнд хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тогтолцоо
системийг сайжруулах;
-Хүүхдийн
эрхийн конвенцын 6, 7 дугаар тайлан боловсруулах бэлтгэл ажлыг хангахад
анхаарах;
-Хүүхдэд
ээлтэй дэд бүтцийг бий болгох, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
-Хүүхдийн
эрхийг хамгаалахад зориулагдсан улсын, орон нутгийн төсөв болон хандив
тусламжаар бүрдсэн хөрөнгийн зарцуулалт хянах,
-Төр,
иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, үр дүнтэй ажиллах;
-Нийслэлийн
Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, өргөжүүлэх, салбарын
уялдааг хангах;
-Нийгмийн
олон талт үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог хангах,
боловсролын үйлчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх;
-Хэрэг
хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн арга хэмжээ
авах;
-Хүүхдийн
эрхийн статистик үзүүлэлтийн үнэн зөв байдлыг хангах, сайжруулах зэрэг
чиглэлээр зөвлөмж өгч, хамтран ажиллах талаар санал солилцлоо.