Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг тооцох аргачлал батлах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлд санал авч байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Үндэсний статистикийн хороо, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл жил бүр тогтооно” гэж заасан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт амьдрах хугацааны илэрхийллийг тооцох аргачлал боловсруулж батлуулахыг үүрэг болгосон. Дээрх хууль тогтоомжид заасныг үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.9.8-д “Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой болон нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тогтоол, дүрэм, журам, аргачлал батлах, зөвлөмж гаргах” гэж заасны дагуу “Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тооцох аргачлал батлах тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг боловсруулав.
Та
бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт
болон tserenbat@mlsp.gov.mn цахим хаягаар
ирүүлнэ үү.